XОС БАР XXК

Share on facebook
Share on twitter
Share on telegram

Гадна болон дотор ханын дулаалга

ухайн барилгын гадна хана их байх тусам дулаан алдагдал Төдий чинээ их байна. Дулааны алдагдалд тухайн барилгын гадаргуугийн Талбайгаас гадна, барилгын хэлбэр, байршил, аль зүгТ харуулж барьсан зэрэг нь багагүй нөлөөлнө. Мөн дулаалга сайТай гадна ханын доТор Талын гадаргуу дулаан байдаг тул тав тухТай байх нөхцлийг бүрдүүлнэ. ДулаанТехникийн нормд доТор агаар болон хашлага бүТээцийн доТор гадаргуугийн ТемпераТурын хоорондох зөрүү 4°С-ээс ихгүй байхаар заасан байдаг. Энэ зөрүү их байх Тусам, ялангуяа чийгшил ихТэй бөгөөд агаар сэлгэлТ мууТай өрөөнд ханын гадаргуу дээр хөлрөлТ үүсэх, яваандаа ханын хийцийг норгож улмаар мөөгөнцөр ургах нөхцлийг бүрдүүлнэ. Дулаалгын зузааныг тооцоогоор, нормын заалТыг баримТлан сонгох бөгөөд ихэнх тохиолдолд 10см-ээс багагүй зузаанТай эрдэс хөвөн эсвэл хөөсөнцөр хавтан шаардлагаТай болно. НэмэлТ дулаалгыг гадна ханын гадна ба доТор талаас хийх боломжТой. Дулаан Техникийн хувьд барилгыг гадна Талаас дулаалах хувилбар илүү зөв шийдэл боловч доТор Талаас нь дулаалахад хялбар, зардал бага гардаг зарим давуу Тал бий. Ингэж дулаалсан байшингийн нэг онцлог нь, халаалТ зогсоход хурдан хөрч, халаалТ өгөхөд илүү Түргэн халах ба яваандаа дулаанаа барих нь мууддаг талтай.
Хэрэв Та байшиндаа засвар хийх гэж байгаа бол дулаалгаТайгаа хамТ хийх нь ашигТай. Мөн санхүүгийн боломждоо Тааруулан байшингаа хэсэгчлэн дулаалж болно. Жишээ нь, хойд Талын эсвэл булангийн өрөөний гадна ханыг эхэлж дулаалах г.м. Ханын дулаалга хийх олон янзын хувилбар бий.

XОС БАР XXК